#ШУУД: УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Ний нуугүй хэлэхэд, Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс" гэдэг зохиол бий. Өнөөдөр ард түмний амьдрал хар нулимс, эрх баригчдын амьдрал цагаан сар болж байна. Хүнд нөхцөл байдалтай байна.
- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Гэтэл ээлжит бус чуулганаар эрх баригчид манай намын нөхдүүдийг худалдаж авсан. УИХ бол УИХ биш болсон, Засгийн газар хорь, гуч, дөчин сайдтай болсон. Үндсэн хуулийн гол утга санаа бол УИХ гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалд хяналт тавих ёстой. Шүүх засаглал нь тусдаа байх ёстой. Гэтэл энэ тогтолцоог өнөөгийн УИХ үгүй хийж, ард түмэндээ өгсөн тангарагаасаа няцсан.
- Өнгөрсөн жилийн хугацаанд МАН болон ЖАН-гийнхан нийлж, Монгол улсын эдийн засгийн унагасан. АН-ын бүлэг сөрөг хүчнийхээ ажлыг хийж байгаа юм алга. Даварсан эрх баригчдыг даруулгатай болгох тал дээр АН ажиллаж эхэлнэ. Төрийн болон Төсвийн хэмнэлтийн хууль нэр төдий байна.
- Үндсэн хуулийн цэцийг ажилгүй болгосон.
- Авлига эхэлж байна. Албан тушаалаар авлига өгч, хүмүүсийг худалдаж авч байна. УИХ-ын гишүүд хоорондоо наймаалцаж байна. АН, МАН гэж ялгах юм алга. Олон жил хуулийг гартаа барьсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна. Энэ бүхнийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүнийхээ картыг УИХ-ын даргад өглөө.
-
Zov T1 mand negch bn gishuun eserguitslee ilerhiilii BH heregtei man davarch Ard tumnee diromjilj guitslee
Энэ амьтанд бидон савны ч гэдэг юм уу нэг яам гэж худлаа нэр өгөөд сайдыг нь чамаар тавилаа гэж хуураад ч болсон санааг нь амраагаад өгөөч дээ