#ШУУД: УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
- 2023 оны төсвийн төсөлд Монголын эдийн засагчдын клуб болон ХҮНамын бодлого судалгааны хүрээлэнгээс шинжилгээ хийснээ танилцуулж байна. Монгол Улсын эдийн засаг маш хүнд байна. Цаашид ийм байдлаар явах боломжгүй. Бид бизнес эрхлэгчидээ дээдэлдэг, эдийн засгаа өөд нь татсан улс үндэстэн байх юмуу эсвэл төр гэдэг ганцхан ажил олгогчидтой, нийгмийн халамжаа өгдөг өмнөх бүтцээрээ явах юмуу гэдэг сонголтын өмнө ирсэн байна.
Б.МӨНХСОЁЛ:
- Ирэх оны төсвийн төсөл дээр нийт эдийн засгийнхаа 35 хувь дээр орлого бүрдүүлж, 40 хувийг нь санхүүжүүлэхээр тусгасан байна. Энэ нь төрийн данхар бүтцийг хэвээр хадгалах, төсвийн хэмнэлтийн бодлогоосоо гажиж байгааг харууллаа.
- Өнгөрсөн 5 дугаар сард төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. 2023 оны төсвийг харахад тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 1,6 их наядаар, тэнцвэржүүлсэн зарлагын хэмжээн 1,2 их наяд төгрөгөөр тус тус өссөн байгаа нь төсвийн хэмнээгүй харин ч тэлсэн байна.
- Манай улсын төсөв байнга алдагдалтай явж ирсэн. Орлогоо бүрдүүлэхийн тулд татвар нэмэх, төрлийг нь олшруулах гэх зэргээр аргацаадаг. Гэтэл манай улс өнөөдрийн байдлаар 6,4 их наядын өртэй байна. Тиймээс төсвийн орлого бүрдүүлэлт дээр дорвитой хувь нэмэр оруулдаггүй төрийн өмчид үйлдвэр, компаниудаа юун түрүүнд хувьчлах хэрэгтэй.
- Төсвийн хүрээний мэдэгдэлд хавтгайрсан халамжийг зогсоож, зорилтод бүлэг рүү чиглүүлнэ гэж 604 тэрбум төгрөгийг тусгахаар заасан. Гэтэл төсвийн төсөлд 3,2 дахин буюу 2 их наяд төгрөгөөр баталсан байна. Зарцуулалт нь эргээд эдийн засгаа дэмждэг учир хүүхдийн мөнгө олгохыг эдийн засагчид дэмждэг. Гэхдээ өрийн хэмжээ өндөр, төсвийн алдагдал байнга нэмэгдэж байгаа энэ үед илүү зорилтод бүлэгтээ, өгөөжтэй байхаар оруулах ёстой байтал дөнгөж 9 хувиар буурч байгаа нь хангалтгүй байна. Тооцооллоо эргэн харж, зорилтод бүлэгтээ өгөөжтэй байхаар зохицуулах нь зөв.
- Засгийн газраас шинэчлэл хийхээр зарласан нэг зүйл нь ХАОАТ-ыг шатлалд оруулах. Гэтэл төсөлд оруулж ирсэн зарчимаар бол зөвхөн 1 хувь нь энэ шатлалд хамрагдаж байгаа нь шинэчлэл гэж хэлэхэд хүндрэлтэй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!