ХҮНамын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн судлаач, Монгол Улсын Их Сургуулийн профессор, доктор Б.Отгонтөгс ирэх оны төсвийн талаар мэдээлэл хийлээ.
Б.ОТГОНТӨГС:
- Ирэх оны төсөв өнгөрсөн 5 дугаар сард баталсан Төсвийн хүрээний мэдэгдлээсээ их давсан төсөл болсон байна. Тухайлбал төсвийн хүрээний мэдэгдлийнхээ дагуу хийгдээгүй, популист шийдвэрүүдийн улмаас төрийн даатгалын сан, хүүхдийн мөнгөний бодлого, шилжих төлбөр болон 2010-2018 онуудад эхлүүлсэн төсөв нь хэтэрсэн барилгуудыг үргэлжлүүлэх зэрэг төсвөө бодлогогүйгээр тэлсэн төсөв оруулж ирсэн нь анхаарал татаж байна.
- 2023 он бол инфляцын өндөр түвшинтэй, гадаад өрийн төлбөр ихтэй, эдийн засгийн өсөлт нь геополитикийн болон цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй, хөдөлмөрийн зах зээлийн сэхээний байдалд байгаа энэ түвшинд өөдрөгөөр, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн, төсвийн хүрээний мэдэгдлээсээ даруй нэмэгдсэн төсөв оруулж ирж байгаа нь мөнгөний бодлого муу хэвээрээ гэж үзэхэд хүргэж байна
- Монголбанк саяхан Инфляцын түвшнийг барьж, аль болох 8 хувьд барих зорилгоор бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Энэ үед төсвийн бодлого нь энэ шийдвэртэйгээ аль болох уялдаж, хэмнэсэн, хэмнэлтийн горимын дагуу явах байтал тэлсэн бодлого оруулж байгаа 2023 онд инфляцын түвшин 8 хувь хүртэл буурахгүй, эдийн засгийн өсөлт 5 хувь болж чадахгүй гэдгийг харуулж байна. Тиймээс төсвийн зарлагын тал дээр маш анхааралтай хандах ёстой.
Dorjhand EK iin songuuliig budliulsan hogiin gar.HUN gej Namiug ugui hiih heregtei.Chini gargaj irsen EK chin uls orniig yaj udirdaj bn Buun budlian.naimaa alban tushaaliin heneetei hulgaichuud.
Заавал алдагдалтай төсөв байх ёстой юм шиг. Бүр илүү сайн тараажээ. Бүх царцсан барилгуудыг хувийн хэвшилтэй хамтарч гүйцээж болохгүй юу.
Битгий эвэр амлаад бай. Өсгөнө л гэвэл өсгөнө. Бид чинь мөнгө бүтээгчид шүү дээ.