Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.

Б.ЖАВХЛАН: 

- Сар гаруйн өмнө Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийж байна. Өнгөрсөн хугацаанд 140 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт төлөгдлөө. Тодруулбал өнгөрсөн 1 сараас хойш нийт 800 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Энэ нь ирэх онд төлөгдөх бондын эргэн төлөлт энэ хэрээр эрсдэл буурч байна гэсэн үг. Цаашид он гартал эргэн төлөлтийг 1 их наядад хүргэх зорилт тавьж байна. 

- Цаашид Эрэл ХК, Хөтөл ТӨХК, Шинэ яармаг хороолол зэрэг компаниудын эргэн төлөлт дээр анхаарал хандуулна. АТГ дэмжлэг үзүүлж ажиллана. Эрэл ХК-ийн хувьд албадлагын арга хэмжээ авна. Хууль хүчний байгууллагуудтай хамтран өмчийг нь хурааж авна. Харин Хөтөл ХК  дээр хэд хэдэн хувилбар яригдаж байна. Тус үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа ч санхүүгийн өндөр ачаалалтай байгаа тул Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарсан.