"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан амаржих газрын бүтэц, орон тоо, дүрмийг өөрчилж, өөрийн эрх үүргээ дэд захирлууд руу шилжүүлсэн. 

Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой доголдлууд гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар тус амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг   томилсон.  Тэгвэл  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар байр сууриа илэрхийлжээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

- ЗГХЭГ-аас яаралтай ажлын хэсэг байгуулж Өргөө амаржих газарт шалгалт оруулах чиглэл өгсөн. Тус газрын захирал Ж.Энхцэцэг үнэхээр ажлаа явуулахын тулд ажлын байрны зөв шаардлага тавьж ажиллаж байхад нь захирлаас нь чөлөөлсөн байх тохиолдол бид шийдвэрээ эргэж харах ёстой. Ер нь төрийн түвшинд хариуцлагын тогтолцоо маш их суларсан байна гэж үзэж байна гэжээ.