#ШУУД: С.Энхболд: Өргөө амаржих газарт 8 сараас эхлэн аудитын шалгалт орсон. Цус үзнэ гэсэн удирдлагууд байж болохгүй! Маш том ёс зүйн доголдлууд илэрсэн.
С.ЭНХБОЛД:
- Өргөө амаржих газарт өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Яамны дотоод аудитын газраас шалгалт хийж, 9 зөвлөмж биелүүлэх чиглэл өгсөн. Гэтэл нэг зөвлөмжийг л биелүүлсэн, бусдыг нь хангалтгүй биелүүлсэн. Ажилтнуудаас ЭМЯ-аас Ёсзүйн хороонд гомдол гаргасан. Мэргэжилтнүүд ажиллаад 14 заалт зөрчсөн нь батлагдсан. Тиймээс дээрхийг үндэслээд газрын даргыг нь чөлөөлсөн.
- Өргөө амаржих газрын даргаар Амгалан амаржих газрын дарга Баттөрийг түр томилсон. Ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ.
- Цагдаагийн албанаас тэтгэвэртээ гарсан хүнийг өнгөрсөн 7 дугаар сараас хойш Дэд даргаар авч ажиллуулсан. Хуулийн зөвлөх нь мөн л цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн байсан. Эдгээр хүмүүсийг ажлаас чөлөөлсөн. Түүнчлэн 1 дүгээр төрөхийн тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцсон.
- ЭМ-ийн сайд бол тухайн байгууллагын дарга нарыг томилдог. Харин удирдлагын багаа газрын дарга өөрсдөө сонгон шалгаруулалтаар шалгаруулж авдаг. П.Эрдэнэцэцэг бол 1-р төрөхийн Төлөвлөлт хариуцсан дэд даргын албан тушаалтай. Энэ албан тушаалд өмнө нь эрүүл мэндийн байгууллагад ажилласан байсан, эдийн засгийн суурьтай хүн байх ёстой.
- Өргөө, Хүрээ амаржих газруудад алдаа дуталдал байсан учраас ЭМЯ өөрийн харьяалалдаа авсан. Би ямар нэгэн албан тушаалд найз нөхдөө томилдог хүн биш.
- Манай эхнэр эрүүл мэндийн салбарын хүн. Эх барих эмэгтэйчүүдийн эмч. Ямар нэгэн яамны томилгоонд оролцдоггүй. Намайг сайдын албан тушаалд очиход ажлаа өгсөн.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!