Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин өчигдөр буюу 10 дугаар сарын 17-нд Түмэнцогт сумын ойролцоо осолджээ. Тус автомашинд 17 шинэ цэрэг, хоёр ахлагч, нэг офицер явсан байна. Цэргүүдийн зургаа нь осолдож, гэмтэл авчээ.

Генерал Х.Лхагвасүрэн:

- Хэнтий аймгаас Дорнод аймаг руу явж байсан цэрэг тээврийн машин Түмэнцогт сумаас 40км-ын зайд осолдсон. Осолдсон шалтгаан нь машины рулийн аппарат гацсан. Ослын улмаас дөрвөн цэрэг толгой тус газартаа, хоёр цэрэг хүзүүндээ гэмтэл авсан. Улмаар Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Мөн Улаанбаатараас эмч нарын баг очсон. Одоогийн байдлаар цэргүүдийн биеийн байдал хэвийн. 

- Энэ осол нэг талаараа техникийн гэмтэл боловч хүний хариуцлагагүй үйл ажиллагаа бий. Цаашид ийм төрлийн осол, зөрчил гаргахгүйн төлөө хичээж ажиллаж байна. 

- Осолд өртсөн цэргүүд хэрэв албаа үргэлжүүлэн хаая гэвэл албандаа явна. Харин үгүй гэвэл энэ жилдээ цэргийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан.