#ШУУД: Иргэн Б-ийн найз бүсгүйтэйгээ үйлдсэн ослын хэргээр Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна.
ТЦА-ны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал:
- Тухайн ослын бичлэг цахим орчинд тавигдсан. Шалтгааныг нь тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Аливаа зам тээврийн осол техникийн болон мэргэшсэн шинжээчдийн дүгнэлтээр шийдэгддэг. Энэ ослын хэрэг дээр техникийн нарийн мэргэжлийн болон механик инженерийн төвүүдэд хандсан байгаа. Шинжээчдийн дүгнэлт 7-14 хоногийн дараа гарна. Эдгээр дүгнэлтүүд гарсны дараа ослын шалтгаан тодорхой болно.
- Тухайн тээврийн хэрэгслийг 29 настай эмэгтэй М жолоодож байсан нь тогтоогдсон. Түүний найз залуу Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.
- Тухайн жолоо барьж явсан, одоо шалгагдаж байгаа М гэх эмэгтэйн овог нь Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Чингис даргынх байна гэсэн хардлага нийгмийн сүлжээнд тарсан байна. Ийм зүйл байхгүй, Чингис даргын хүүхэд биш гэдгийг албан ёсоор мэдэгдье. Түүний ард төрийн байгууллагад ажилладаг эрх бүхий албан тушаалтан байдаг нь тогтоогдоогүй.







ene ch evgui hulgsichdaa tetgevert garsan hurandaa emee avgaitaigaa niilj har baraan huuliin zah zeel bii bolgoson
Дандаа хурандаа нар хана болжээ
Хаха