Тээврийн Цагдаагийн Албанаас энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд гарсан ослын хохирогч хүүхдийн шүүх эмнэлгийн дүгнэлт болон долоон машинд учирсан хохирлын хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат:
- Прокурорын зөвшөөрлийн дагуу шинээр гарсан нөхцөл байдлын хүрээнд мэдээлэхэд 7 машин мөргөж хоёр хүүхэд мөргөсөн жолооч М тухайн өдөр тээврийн хэрэгслийг анхнаас нь унаад хөдөлсөн гэдгийг нотолсон. Машиныг Б гэдэг хүн жолоодож эхлүүлсэн ч замын дундаас М гэгч нь тээврийн хэрэгслийг жолоодсон байна.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр:
- Иргэнд М-д холбогдуулан ТЦА-ны мөрдөн шалгах хэлтсээс долоон тээврийн хэрэгсэл, хоёр хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Шинжээчийн эхний дүгнэлт ирсэн. Дүгнэлтээр иргэн С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу зүүн өвдөг шарх, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдсон. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан байна.
- Энэ дүгнэлтэд тулгуурлан хохирогчийн ар гэрээс эрүүл мэндийн байгууллагаар нэмэлт шинжилгээг хүлээн, шинжээчдийг нэмэлтээр томилон ажиллаж байна.
- Мөн ослын улмаас 12 настай С-ээс гадна Э-ийн эрүүл мэнд хохирсон нөхцөл байдлын хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Э-ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн нэмэлтээр шинжээч томилсон.
- Урьдчилсан байдлаар осолд өртсөн долоон машинд 117 сая төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар дөрвөн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулсан байдалтай байна.
Шинжээчийн дүгнэлтүүд гарсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна гэлээ.







Хүүхэдүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй гэдэг л үнэн бол сайхан мэдээ, үнэн л байгаасай. Ард түмэн ч авилгалч төрд итгэхээ байсан шүү.
Uvurhangai aimgiin Taragt symiin haryatO.Ganvat .shydraga baigaarai. Nytgiinhan chini chamd itgedeg shydraga ynench gedegt .huluu herchyylsen chinii ohin shig yriin tald baigaarai .
бетон хашлаганд машин хоёр хавсруулаад 20 гаруй метр чирүүлсэн охин ямар л олигтой байв гэж
Пээ ийм юм ярихаасаа ичдэг болоосой. Хөнгөн гэмтсэн охины шархыг харуул. Яаж ч бодсон хөнгөн гэмтэл байх учиргүй. Балиар мөнгөний талд үйлчилдэг хүмүүсийг өөрсдийг нь нэг тэр хашлаганд шахаж байгаад нидрээд үз дээ. Хөнгөн гэмтсэн охин ланд 200-с бөх бие хаатай байсан гэсэн үг үү. Тэр мөргүүлсэн машинуудаа, мөргөсөн машинаа хар даа. Төмөр хүртэл ийм болчихоод байхад хөнгөн гэмтсэн гэж дүгнэлт гаргадаг шүүхийн шинжилгээний газар бол худалдагдсан нь харагдаж байна.
Шинжээчид тэгээд буруу дугнэлтийг санаатайгаар гаргасан болох уу. Ямар ойворгон, тэнэг амбтан бэ!
Юу худалаа хуцаад бгаан бэ хөнгөн гэмтсэн ч гэх шиг хаана бна тэгвэл тэр хөнгөн гэмтсэн тэр хүүхэд худалаа нуун дарагдуулж бгааг нь хэний явуулга юм ард нь хэн бгаа юм