#ШУУД: Х.Нямбаатар: Осол үйлдсэн хоёр иргэний автомашины замын хөдөлгөөний камерийн бичлэгийг прокурорын зөвшөөрөлтэй олон нийтэд дэлгэхээр болсон. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

- Сая би УЕПГ-т бичиг хүргүүллээ. Осол үйлдсэн хоёр иргэний автомашины замын хөдөлгөөний камерийн бичлэгийг олон нийтэд дэлгэхээр болж байна.  Өнгөрсөн хавар хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу хувь хүний мэдээлэлд хамаарахгүй хэсгийн бичлэг буюу автомашиндаа суугаад хөдөлсөн, зам зуур хэн суусан гэх бичлэгийг нь ил гаргана.