Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон.
Шинээр томилогдсон сайд өнөөдөр тангаргаа өргөж, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас тамгаа гардан авлаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хүн бүрийн ажил, амьдралтай холбоотой, энэ салбарын бодлого шийдвэр иргэдийн аж байдалд шууд нөлөөлдөг болохыг онцлоод, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүйн шинэчлэлийн хүлээлт бүхий чухал цаг үед томилогдсон Т.Аюурсайхан сайдад амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан "Нийгмийн шаардлага хүлээлт өндөр, салбарын нөхцөл байдал амаргүй байна. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу эрх зүйн томоохон шинэчлэл хийх зорилт дэвшүүлж ажиллана. Хариуцлагатай өндөр бүтээмжтэй ажиллах шаардлага бидэнд тулгарч байна” гэлээ.










Аюурсайхан харин ч шуналгүй залуу шүү тэртэй тэргүй амьдрал нь тогтсон өдий насны хүн гадаад дотоодод сургууль сосл төгссөн гайгүй л залуудаа битгий хорлох гээд байгаарайдаа. Сайд аа ядуурлыг бууруулахад залуусыг ер нь хүмүүсийг л ажилтай болго, дээр нь тэтгэврийг нэмээрэй мөн хүүхдийн мөнгөөр бүү оролдоорой иргэн бүрд,айл бүхэнд одоогоор хэрэгтэй гол 3 зүйлийг захилаа түүнээс цаашихыг хүнээр хэлүүдэлтгүй чаднаа чадна ажилд нь амжилт хүсье
Шуналаа татаж ажилларай. ТТ нүүрсний нууц ноён суусан байсан гэсэн шүү. Хүрэлбаатар сайд ухаад гаргаад ирэх вий дээ