Буудлагын ДАШТ-д өнөөдөр онч сорьсон манай тамирчид өндөр амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алтан медаль хүртэж, Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр эхний шатанд зургаад жагсаж байсан ч түргэн буудлагаа сайн буудсанаар дэд байр руу дэвшиж чадсан юм.
Түүнчлэн Э.Хишигдэлгэр 557 оноогоор (286+271) хүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин уг дасгалын бүх медалийг хамлаа.
Ингэснээр манай тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Өчигдөр 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медалийн эзэн болсон билээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!