”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ний Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 21-ний өдөр болж,  гүйцэтгэх захирлаар Г.Дугаржавыг түр томилжээ. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2022 оны аравдугаар сарын 21 ны А/65 тоот тушаалын дагуу ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг  байгуулагдан энэ сарын 24-ний өдөр  тус үйлдвэрт ажилласан байна. 

Энэ үеэр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Г.Дугаржавт ажлын амжилт хүсч үйлдвэрийн холбогдох бичиг баримтууд тамга, тэмдгийг албан ёсоор гардуулан өгчээ. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б. Цэнгэл: 

- Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ний тулгамдаж байгаа асуудлуудаа үе шаттай шийдэж дотоод  гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан амаргүй хүнд үеийг хамтын хүчээр эв нэгдэлтэйгээр даван туулж байна.  Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн “Монгол ган цогцолбор” төслөө УУХҮЯамны Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан цаашдын хөрөнгө оруулалт санхүүжилтээ босгох бүрэн боломжтой гэжээ.