ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргалаа.


Д.АМАРБАЯГАЛАН: 

- Онцгой дэглэм тогтоох нөхцөл байдал Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган зорилготойгоор гарч байна.  Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцэлтэй холбоотойтойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэх онцгой арга хэмжээ авах үүрэг чиглэл өгөгдсөн. Тус тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” ХК-д энэ оны сүүл гэхэд 500 сая ам.доллар, "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэг, чиглэл өгөгдсөн. 

- “Эрдэнэт” үйлдвэр дээр өмчлөл, хувьчлалтай холбоотой асуудал үүссэн учраас онцгой дэглэм тогтоож төр өөрийн мэдэлд авах үйл ажиллагааг хийж байсан. Тэр үед лацдаж, ломбодож эрхийг нь шилжүүлэх ажлыг зохион байгуулж байсан. “Эрдэнэс тавантолгой” дээр авч байгаа онцгой дэглэм бол “Эрдэнэт”-ээс тэс өөрөөр явагдана.

- “Эрдэнэс тавантолгой” ХК сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том төслийг санхүүжүүлж ажиллаж байгаа. Энэ төслийг санхүүжүүлж ажиллах хүрээндээ оптек гэрээ буюу урьдчилсан нөхцөлөөр зарж борлуулах, мөн зарим төслийг шууд нүүрсний борлуулалтаар буюу бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн байдаг.

Эдгээр үйл ажиллагаанд нь Засгийн газрын зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх, алдаа дутагдал байвал засаж залруулах чиглэлийг авч ажиллах бүрэн эрхт төлөөлөгч томилогдож байна.