#ШУУД: БГД-ИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ Б.МӨНХЗУЛ: ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ ХАРШИЛ ДЭЭР СУУРИЛЖ БАЙГАА УЧРААС ХУРЦ ҮНЭРТЭЙ ЗҮЙЛСЭЭС ХОЛ БАЙЛГА...
Б.МӨНХЗУЛ:
- Томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр байна. Өмнө нь ажлын өдрүүдэд 45-50 байсан бол одоо 150-170 болсон. Амралтын өдрүүдэд ачаалал нэмэгдэж, 250-270 хүүхэд ирж үзүүлж байна. Өдөрт 20-25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр ор дэлгэсэн.
- Хүүхэд эрүүл байх үедээ вакцин хийлгэх хэрэгтэй. Ингэснээр томуу томуу төст өвчний хүндрэлээс сэргийлэх боломжтой.
- Ковидын үед томуугийн дэгдэлт харьцангүй бага байсан. Гэвч сүүлийн 2 жилийн хугацаанд маскаа зүүхээ больж, халдвар хамгааллаа сахихгүй, даарч хөрж байгаагаас үүдэж, дэгдэлт нэмэгдэж байна.
- Аденовирус, риновирусийн дэгдэлт түгээмэл байна. Тиймээс эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд шингэн сайн уулгаж, дархлааг нь дэмжих хэрэгтэй. Сүүлийн үед харшлын гаралтай ханиад их байгаа учраас хурц үнэртэй зүйлээс аль болох татгалзах хэрэгтэй. Тухайлбал, үнэртэй ус, угаалгын бодис, хувцас зайлагч, архи тамхи, арц, хүж гэх мэт хурц үнэрнээс хол байлгамаар байна.
- Өдөрт дунджаар 170 хүүхдийн үзүүлэхээр ирж байгаагаас 15- 23 хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдийн 3-4 хүүхэд хүнд хатгалгаатай, хүнд шингэн алдалттай байна. Бага сартай хүүхдүүд хүндрэх магадлал өндөр байна.







Бага сартай хүүхдүүд гэж яридаг билүү?! Нялх нярай гэж л яридаг баймааар!