Гала хамтлагийн дуучин Ч.Уранхолбоо /Ану/-г дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, иргэн “У”-г дээрэмдэхийг завдсан гэх гомдол мэдээллийн хүрээнд Цагдаагийн Баг шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэв.
Харин дуучин Ч.Уранхолбоо өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ.
- Өчигдөр буюу 2022 оны 10 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгийг нэхсэн үйл явдал болсон. Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв. Өвчтэй зовлонтой, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг,тусалж байгаа талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж сонссон.
- Мөрөөрөө хөдөлмөрлөж , хэн 1-нийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа. Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан.
- Муу бүхэн үүгээр дуусаг. Цаашид та бүхэн маань хаа явсан газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори постон дээрээ байршилаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай.
Энэ бүхнээс маш том сургамжийг олж авлаа. Хорхойд ч хоргүй амьдарч байгаа надад хэн хор хүргэх вэ дээ гэж хэзээ ч бодож болдоггүйн тод жишээг өөр дээрээ мэдэрлээ. Илүү сонор сэрэмж хийгээд илүү аюулгүй байдал дээрээ анхаарч байгаарай гэдгийг нийт гэр бүлүүддээ охид, бүсгүйчүүддээ дахин анхааруулмаар байна гэсэн байна.








ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ ЯМАР ИХ АЙСАН БОЛОО БИЕЭ Л САЙН БОДООРОЙ