Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Дугуй цагаан, АСЕМ, Богдын музей, Төв цэнгэлдэх хүрээлэн гэх мэт байршлын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.
- Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Улаанбаатар хотод инновацын эко системийг бүрдүүлэх, шинэ санаа, инновацад суурилсан гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд болон залуучуудаа дэмжих ажлаа эрчимжүүлэх.
- “Digital city” төслийн хүрээнд хийж байгаа хэсгийн ахлагч, онлайн бизнес төв, E-school, хүүхдийн автобусны техникийн шийдлүүдийг нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Замын хөдөлгөөний нэгдсэн төслийн ажил болох /RFID/ системийн угсралт, суурилуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, ажлаа эрчимжүүлж ажиллах.
- Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэхийг тус тус үүрэг болгов.








Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэхийг тус тус үүрэг болгов. энэ ажлаа л ажил шиг ажил болгомоор байна. Хэн ч цэвэрлэхгүй байна. Тэр дундаа зах томоохон үйлчилгээний газрууд талбайгаа огт цэвэрлэдэггүй. Үүдний хэсгээ цэвэрлэсэн болоод хаяж байна