#ШУУД: УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна
Бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
- Бүлгийн хурлаар нэг асуудал хэлэлцлээ. Өнгөрсөн сард Засгийн газраас Газрын тухай багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Газрын тухай Ерөнхий хууль, Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль гэсэн таван хуулиас бүрдэнэ. Бүлэг энэ хуулийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжээд хэд хэдэн асуудалд анхаарах хэрэгтэй гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
- Газар бол улсын үндэс. Газрыг өмчлөх асуудлыг шийдээд 20 жил болж байгаа ч хангалттай хэмжээгээр эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байна. Өнгөрсөн жилүүдэд МУ нийт газар нутгийнхаа 0,4 хувийг өмчлүүлсэн байна. Цаашдаа хувийн өмчийн эрхийг баталгаажуулах шаардлага байна. Газрын харилцааны хуульд хамрагдахгүй иргэн гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,1 сая иргэн газар өмчлөх болон эзэмших эрхийн харилцаанд орсон байна. Өөрөөр хэлбэл МУ-ын бүх хүнд хамаатай суурь эрхзүйн шинэтгэл явагдах гэж байна.
- Манай улс газрын хуультай ч хуульгүй мэт аяглаж ирлээ. Ялангуяа тусгай хамгаалалттай газарт отог барих эрхээр дамжуулан хэдэн зуун мянган иргэдийн их наядаар үнэлэгдэх орон сууцнууд улсын эрхийн бүртгэлгүй байна. Зайсан, Тэрэлж, Яармаг гээд л.
- Хамгийн үнэтэй баялагаа огт үнэ цэнэгүй байлгаж ирсэн. Газрын 97- 98 хувийг татвар, төлбөрөөс чөлөөлдөг. Гэвч үнэгүй олгож байгаа газрыг албан тушаалтнууд далд байдлаар үнэ хүргэж зарж, борлуулдаг. Энэ нь орон сууц авч байгаа иргэдэд өндөр үнэ болж тусдаг. Тиймээс газрын шинэтгэлийн цаана далд байгаа эдийн засгийг ил болгоно.
- Газрын асуудал Засгийн газрын 5-6 сайдын эрхлэх асуудлын хүрээнд буюу салангид явж ирсэн. Тусгай хамгаалалттай газрын асуудал БОАЖЯ, бэлчээрийн асуудал ХААХ, уул уурхай ашигт малтмалын газрын асуудал УУХҮЯ, чөлөөт бүс, хил орчмын газрын асуудал Шадар сайд, хот суурин орчмын газар БХБЯ, бүртгэлийн асуудал нь ХЗДХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд багтаж ирсэн. Тиймээс газрыг нэгдмэл байдлаар шийдвэрлэхгүй бол хаа сайгүй зөрчил үүсгэдэг болсон байна.
-
Jinhene 1 eder hurz barij uzeegui turiin hulgaichuudiin haus.hothon Terelj.Zaisan.Bogd uulaar bga.Hen ch diilehgui yah uom.Bugd hulgaichuud.Ulniihan ug helj bolihgui bariad horino.Iim l bga.Pop danzangiin surjin medegdel bugd hudla.Javhlang ali hezee horij boloh blaa.odoo zugeer yarvalzaj bn.Bie biendee baritsaalagdsan hulgaichuud.Gazriin tulbereech tuleegui bga
Хот төлөвлөлтөө хянаачдээ.Ямарч хот төлөвлөлт дэг журам алгаа.Газрын даамал газар зохион байгуулалтад ажиллаж байгаа шуналын туламууддаа цэгцлээчдээ
Хот төлөвлөлтийнхөн хамгийн аюултай авилгалчид. Авилгал өгч байвал машин зам дээр ч барилга барих зөвшөөрөл өгөөд явган хүн ч гишгэх газаргүй болгодог. Стандарт инээ тэрээ падлийгүй .
Ччччшшш чимээгүй гэм, сумьяа мэр дуулчуул дугуйцагаандчих ншү. Манайхн хуульчингууд сүпэршү эхлээд хулгайлаад, дараа н тэрэндэ тааруулж хууль хиидг аан
Газрын даамалуудыг буудаж устгачихд л асуудал хөөрхөн цэгцэрнэдэг аан 30 хан баагийг нухчих хэрэгтэй.!!!