Бусдын биед халдсан, олон нийтийн газар зүй бус үйлдэл гаргасан Б.Ариунзаяад холбогдох хоёр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэн Б.Ариунзаяаг “Шангрила молл” худалдааны төвийн 1 давхарт байрлах кофе шоп дотор бусдын толгойн дээр аягатай кофе асгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.

Мөн “Фийл” гэх пабад үйлчлүүлж байхдаа бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.