УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр /2022.10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулж, прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Цагдан хорих хугацаа өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дуусжээ. Харин прокуророос цагдан хорих хугацааг дахин 30 хоног сунгах хүсэлт гаргасан байна. 

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.