#ШУУД: М.Оюунчимэг: Төсөв тодотгох байдал үүсэх вий!

М.ОЮУНЧИМЭГ: 

- Төсвийн хүрээний мэдэгдлээ дунд, урт хугацаагаар харвал асуудлыг өөрөөр шийдэх боломж байна. Тухайлбал, Төсвийн ажлын хэсэг 17 тонн алт экспортлох байсныг УИХ дээр нэмэгдүүлж,  20 тонн болгосноор 30 орчим тэрбум төгрөгийг нэмэгдэх боломжтой болгосон. 

- Зарим гишүүд энэ байдлаараа ОУВС-гийн хөтөлбөрт орох магадлал өндөр байна. Хэрвээ ийм зүйл тохиолдвол хариуцлага асуудал ярих талаар дурдлаа. Гэхдээ гадаад, дотоод нөхцөл байдал ямар байгаа билээ. Бүр хөгжилтэй улс орон хөтөлбөрт хамрагдах байр сууриа илэрхийлж байна. 

- Манай улс нүүрс, алт, зэс гээд орлого тал дээрээ нэлээд өөдрөг төсөөлөл тавьсан. Хэрвээ нүүрсний хулгайтай тэмцээд, орж ирж байгаа валютын урсгалаа ил болгоод, татвар гаалиа цахимжуулчихвал энэ бүхэн боломжтой байх дүр зураг ажиглагдаж байна. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг харахад, эдийн засгийн өсөлтөө 3-5 хувь, инфляцаа 8 хувьд хүрэх эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Магадгүй төсөв тодотгох нөхцөл байдал үүсэх вий гэж зарим эдийн засагчид анхааруулж байна.