ЦЕГ, Монголбанк, Монголын Банкны холбооноос хамтран цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар болон “Бүү шилжүүл” аяныг 14 хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР:
- 2022 оны эхний 10 сарын байдлаар 31 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс 32,8 хувь залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Залилах гэмт хэргийн 88,2 хувийг цахим залилан эзэлж байна. Энэ нь 4 гэмт хэрэг тутмын нэг нь цахим залилан байна гэсэн үг.
- Манай улсын интернэт хэрэглэгчдийн тоо 3,2 сая, facebook хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 2,8 сая-д хүрсэн байна.
- 2022 оны эхний 10 сарын байдлаар залилах гэмт хэргийн улмаас 818,7 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 799,3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байгаа бол цахим залилан 19 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Жил бүр хохирлын хэмжээ нь нэмэгдсээр байна.
ТАНЫ ГАР УТСАН ДЭЭР ИРСЭН ҮСЭГ, ТООНООС БҮРДСЭН НУУЦ ҮГ БОЛ ТАНЫ ГЭРИЙН ТҮЛХҮҮР ГЭСЭН ҮГ
- Цахим орчинд залилах гэмт хэргийн нөхцөл байдал хүнд байна. Хохирогчид нь ихэвчлэн гар утсан дээр ирсэн тоо, үсэг бүхий нууц үгийг бусдад шилжүүлсний улмаас facebook хаягаа алдсанаас үүдэж байна.
- Таны гар утсан дээр ирсэн үсэг, тооноос бүрдсэн нууц үг бол таны гэрийн түлхүүр гэсэн үг. Тиймээс гар утсан дээр ирсэн бүх мэдээллээ нууцлах хэрэгтэй байна. Түүнчлэн урьдчилгаа төлбөр хэлбэрээр бусдад мөнгө шилжүүлэхдээ аль болох байгууллага ААН-рүү явуулмаар байна. Байрны болон визний төлбөр хэлбэрээр бусад руу урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг уриалж байна.
- Цахим залилангийн ихэнх хохирогчид 35 наснаас дээш насныхан иргэд байна. Цахим мэдээллийнхээ аюулгүй байдлыг хамгаалах чадвар сул байна. Сүүлийн үед гэмт этгээдүүд хөдөө орон нутгийн иргэд рүү чиглэж байна.
- Өмнө нь мессэж бичих, урьдчилгаа төлбөр нэрээр иргэдийг залилдаг байсан бол одоо хуурамч дуудлага хийж, залилж байна. Банкнаас ярьж байна, таны нууц үгийг өөрчлөх шаардлагатай байна гэх мэтээр арга нь нарийсаж байна.
ta nar tegeed beleehen dans ni baihad barij chaddagguu l yum bn lee sh d suguud
Банкинд ямар буруу бх вэ