#ШУУД:  НҮҮРСНИЙ ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДУУЛАН 24 ОБЬЕКТЫН 33 ХҮНИЙГ БАЙЦААСАН ГЭХ АСУУДЛААР АТГ-ААС ТОДРУУЛЖ БАЙНА...

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

- АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс дараах хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайлбал Тавантолгой Төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Богд хаан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудал дээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаануудыг явууллаа. Прокурорын зөвшөөрлийг үндэслээд 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

- Одоогоор шалгагдаж байгаа албан тушаалтнуудын нэрс болон ямар объектуудад нэгжлэг хийсэн талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Харин 4 этгээдийг баривчилсан.

- Тавантолгой Төмөр зам ХХК -ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал одоогоор Монгол Улсад байхгүй байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Хилийн хориг тавигдсан хүн одоогоор алга.