Ардчилсан намын “халагдсан” ерөнхий нарийн бичгийн дарга асан Ч.Өнөрбаяр гэгч хэвлэлийн бага хурал хийв.

Тэрбээр “АН-ын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг АН-ын даргын тушаалаар томилдог. Тийм учраас би АН-ыг төлөөлөх эрх бүхий цорын ганц албан тушаалтан буюу ЕНБД мөн” гэв. Гэвч түүнийг АН-ын дарга С.Эрдэнийн тушаалаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсныг тэрбээр огт дурдсангүй. Ч.Өнөрбаярыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар С.Эрдэнэ томилсон юм бол С.Эрдэнэ л түүнийг ерөнхий нарийнаас нь огцруулах эрхтэй хүн.

Түүнээс С.Эрдэнээр ЕНБД-аар томилуулаад Ц.Элбэгдоржоор чөлөөлүүлдэг хууль, дүрэм байхгүй.  Мань эр Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсны хувьд үүнийг мэдэхийн дээдээр мэднэ. 

Ер нь тэгээд ч АН-ын хувь заяаг МАН-ын Хүрэлсүх шийдэх эрхийг Элбэгдорж, Өнөрбаяр, Баярцогт гурав өгдөг ч юм биш. АН-ын эвлэрлийг МАН, Хүрэлсүх хоёр шийдэхгүй АН-ын гишүүд өөрсдөө л шийдэх ёстой. АН-ын, Монголын хувь заяаг шийдэх эрх АН-д л бий шүү…