Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 25-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28.040, мөрдөн байцаалтын 2803 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 315 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл бичиж хүргүүллээ.
Түүнчлэн 89 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 51, Өмчлөх эрхийн эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Авлигын 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Женкогийн баатрууд. Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг Балагтай хүний балаг нь барагддаггүй ээ. Женкогийн алуурчин баатрын хэрэг шийдвэрлэгдээд удаагүй байтал түүний дараагийн баатрыг шалгаад эхэлсэн талаар хэвлэл мэдээллээр шуугиад эхэллээ. Тэр Ерөнхийлөгч байхдаа сүүлийн үеийн дуулианы эзэн Удаанжаргалыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолоор шагнасан. Гэтэл баатар маань үндэслэлгүй хөрөнгөжиж олон зуун мянган доллар, үл хөдлөх хөрөнгийг мэдүүлээгүй л гэнэ, оргон зайлсан л гэнэ. Мөн өөрийн хэргийг цагаатгуулахаар өөрийн гар хөлийг хууль, хяналтын дээд байгууллагад шургуулж амжжээ. Цогтбаатар прокурорын байгууллагад өндөр албан тушаал хашиж зөвхөн өөрийн эзний хэргийг цагаатгуулахаар ажиллаж, доод тушаалын албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч тэдэнд нөлөөлөн сүрдүүлж байгаа нь хэдийн ил болсон. Ялтан хүн хуулийн дээд байгууллагад өндөр албан тушаал эрхлэх боломжтой юу? Эрхэм Ерөнхийлөгч үүнийг мэддэг л байгаа даа, мэдээгүй байна ч гэж байхгүй байх, үүнийг анхааралдаа авч засч залруулах ай билээ. Ялтан Цогтбаатарыг байгаа цагт Женкодоо хариуцлага хүлээлгэж чадахгүй гэдэг нь тодорхой л байна даа.