Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Оюутолгойн “Дубайн гэрээ” зэрэг хэргүүдэд шалгагдах байх хугацаандаа эх орноосоо оргон зайлсан билээ. Тэрбээр өдгөө АНУ-д төвхнөж, алсаас Ардчилсан намынхаа үйл хэрэгт оролцож буй. Намынхан нь түүнийг “Гэм буруутайг нь тогтоосон зүйл байхгүй. Янз бүрийн байдлаар хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа. Гэхдээ эцэслэн шийдэгдээгүй” хэмээн хаацайлан Үндэсний бодлогын хорооны дэд даргын суудлаа найр тавьсан.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын сүүлд өгсөн мэдээллээр түүний хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль"-д зааснаар тусгаарлажээ. Хил давж оргон зайлсан учраас бусад холбогдогчийнх нь хэргийг шийдвэрлүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг авсан гэх. Гэвч түүний шалгагдаж буй хэрэг дээр 25,6 тэрбумын өр бүхий ашиглалтгүй болсон үйлдвэрийн хэрэг нэмэгдэх нь нэгэнт тодорхой болжээ.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэгт УИХ-ын таван гишүүн, таван дэд сайд зэрэг нийт 87 албан тушаалтан шалгагдаж буй. Эдгээр албан тушаалтнууд дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон түүний нөхөд зайлшгүй нэмэгдэх үндэслэл нь 2015 онд АНУ-аас 8,5 сая ам.доллароор авсан Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор. АНУ-ын “MIC industries” компаниас худалдан авсан тухайн тоног төхөөрөмжүүдийн өнөөдрийг хүртэл лац, ломбо нь хөндөгдөлгүй, 6 жилийн турш агуулахад хадгалагдаж байна.

Түүх сөхвөл, 2015 оны 5 дугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлал хийхдээ тус улсын MIC industries корпорацийн төлөөлөгчидтэй уулзалт хийжээ. Тус корпорацийнхан Ч.Сайханбилэгт “Дэлхийн 70 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, ингэхдээ зөвхөн Засгийн газрын төлөөлөлтэй харьцдаг” гэх мэтчилэн чихэн дээр нь ёстой цэцэг ургуулж. Цаашлаад өргөн уудам нутагтай, тархай бутархай суудаг манайх шиг оронд тус үйлдвэрийн тусламжтайгаар барилга байгууламж барьж ирсэн туршлагатай хэмээн тархийг нь угааж, 8 сая ам.доллар үнэ бүхий техникүүдээ мань эрд шахжээ.
Ингээд 11 дүгээр сард нь Засгийн газрын 462 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ийн худалдан авахаар төлөвлөж “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ын санхүүжилтийг шийдвэрлэн, худалдагч талтай гэрээ байгуулахаар болсон байна. Гэвч худалдагч тал болох АНУ-ын “MIC industries” компани уг төхөөрөмжийг цэргийн байгууллагад бус зөвхөн иргэний байгууллагад худалдах шаардлага тавьсны дагуу 2016 онд дахин Засгийн газрын тогтоол гаргажээ. Улмаар тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөх, Батлан хамгаалах яам, “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан “MIC industries” компанитай тус цогцолборыг худалдан авахаар 8,3 сая ам.долларын үнэ бүхий гэрээ байгуулсан байна.

Улмаар "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ нь тоног төхөөрөмжийн үнийн 85 хувь болох 7 сая ам.долларын төлбөрийг Хөгжлийн банкны жилийн 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр авч, 2016.02.08-ны өдөр үлдэгдэл 15 хувь болох 1,2 сая ам.долларыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, "MIC industries" компанийн дансанд шилжүүлжээ. Мөнгөө бүрэн шилжүүлснээс хойш бараг 1 жилийн дараа ирсэн уг тоног төхөөрөмжийг 2017 оны 8-р сарын 02-ны өдрөөс хойш Зэвсэгт хүчний дугаар ангийн хашаанд бараг хог болох шахам хадгалагдаж байна.
Анх АНУ-ын “MIC industries” компаниас санал тавихдаа “Үйлдвэрийнхээ араас хяналт тавьж, дагалдан үйлчилгээг үзүүлдгээрээ алдартай” гэхчилэн гоё, гоё зүйл ярьсан талаар тухайн үеийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдэгдэж байсан удаатай. Гэвч өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрээс хяналт тавих нь битгий хэл 2 контейнер тоног, төхөөрөмж, сургалтын хэрэгсэл, туршилтын түүхий эдүүд нь дутуу иржээ. Үүнээс улбаалж тус тоног төхөөрөмжүүд өнөөдрийг хүртэл ашиглалтгүй, зэвэрч буйн дээр худалдаж авсан санхүүжилт болох 8,2 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 25,6 тэрбум, гааль татварын өр 3 тэрбум нийт 30 гаруй тэрбум төгрөгийг хэн, хэзээ, ямар замаар гаргах нь тодорхойгүй, царцсан байдалтай байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг алсаас мэдэгдэл хийх бүртээ ямар эх оронч шийдвэр гаргаснаа байн байн дурддаг. Чухам ямар ч монгол хүн байсан ийм шийдвэр гаргах байсан гэж өөрийгөө өмөөрдөг. Гэвч үлдээсэн шийдвэр, үргүй зардал чинь үг хийгээд үйлдэлтэй чинь нийцэхгүй байна Ч.Сайханбилэг ээ.
Гаргасан шийдвэрийн чинь уршгаар улс орон чинь 30 тэрбумын өрөнд орчихож. АНУ-аас Ардчилсан намаасаа албан тушаал гуйж суухаар “MIC industries” компанитай уулзаж, дутуу тоног төхөөрөмжүүддээ санаа тавьж, төлж дуусгах өрөө барагдуулах нь Ерөнхий сайд байсан хүний үүрэг бус уу.
Улстөрч хүнийг зангараг чимдэг гэлцдэг. Эх оронч хүн гэдгээ заавал эх нутагтаа бус “элэг бус” газар ч үзүүлж болдогийг нэг харуулаач!

Эх орноо худалдсан хулгайч ! Хулгайч биш байсан бол оргож босон зугтах уу???Хүний газраас хуцах хэрэггүй! Үхсэн баасных нь дэд дарга болох вэ! Миктэй хуйвалдаж хагас мөнгийг нь идсэн нь тодорхой! Интерпол барих үүрэгтэй ,барьж авчиран шоронд нь хийхгүй юу хүлээдэг байнаа!!!
ийм л эх оронч юм бн зайлуул.
Энэ том баагаад явааХөгжлийн банкны захирал энэ хаягаар холбогдож дутуу ирсэнтоног төхөөрөмжийг нэхэж авчруулж чадахгүй юу. Төрийн ажлыг ийм юмнууд нураах юм даа. http://www.micindust ries.com/contact.htm
Өөдгүй нохойн гөлөг Сайханбилэгийг чихдээд ирэх аавын хүү алга уу ? Авчирч суух ёстой газар нь суулгаач .
Чи яваад чихдээд аваад ирээч. Чадахгүй байж бүү донгос