Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Д.АМАРБАЯСГАЛАН:
-Өнгөрсөн хугацаанд дөрвөн жил тутам эрх баригчид солигддог, Засгийн газрын дундаж наслалт 1,6 жил гэх ойлголт явж ирсэн. Энэ нь аливаа бэрхшээлтэй асуудлуудаас тойрох замыг сонгодог байсантай холбоотой гэж үзэж байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүндрэл бэрхшээл дагуулдаг томоохон асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
- Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" ХХК-д дүрмийн өөрчлөлт оруулж, гадаадад болон дотоодод үйл ажиллагаа явуулахад нь саад бэрхшээл үүсгэж байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэлээ. Тухайлбал Үндэсний баялагийн сангийн эрхзүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд "Эрдэнэс Монгол" групп байгуулахаар 2022 оны 5 дугаар сард Засгийн газрын 225 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.
- "Эрдэнэс Монгол" нэгдэл дотооддоо дөрвөн групп компанийг бий болгож ажиллана.
- Монгол Улсын Засгийн газраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа. Хувийн хэвшлүүд нь төрийн аливаа дарамт шахалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Харин Монгол Улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагуудын нөлөөлөл үзүүлэх замаар давуу боломжийг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол бий болсон. Үүний нэг жишээ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр болоод байна.
- 2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас тус үйлдвэрт 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг гаргасан.
- Концессын гэрээг хэрэгжүүлэгч Кью Эс Си компани 6 төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. 2015 онд тус гэрээнд өөрлөлт оруулсан. Ингэхдээ 2 төслийн хэрэгжүүлээд төсвөөс 240 тэрбум төгрөгийг гаргуулж авсан.
- 2018 оны Засгийн газрын тогтоолоор уг 240 тэрбум төгрөгийг хууль зөрчсөн учир эргүүлж, улсад тушаах шийдвэр гаргасан. Улмаар тус оны 2022 оны 4 дүгээр сард концессын гэрээг цуцалсан.
- Энэхүү хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014 - 2021 онд буюу нийт долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалтыг бий болгосон талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг АТГ-т хянах шалгах ажлыг явагдаж байна.
- Засгийн газрын зүгээс дээрх ажлын хэсгийн дүгнэлт дээр үндэслээд үлдэгдэл хохирлоо барагдуулахаар нэмэлтээр гомдол гаргахаар хууль хяналтын байгууллагад хандаад явж байна.
- Санхүүгийн хяналт шалгалтаар 1,2 их наядын зөрчил илэрч,
Sain shalgah heregtei
sain ajiljee