Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Эрдэнэс Тавантолгой” компанийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Х.Нурлатын хамаарал бүхий этгээд нь Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Энэ асуудлыг хуулийнхан шалгаад, удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэхээр болж байгаа юм билээ" хэмээн мэдээлсэн.
Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ажлын хүрээнд "Эрдэнэс таван толгой” ХК-нд Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагчаар ажиллаж байсан албан тушаалтнуудад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татагдсан "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Тус шүүхээс прокурорын саналыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С-ыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Харин Х.Нурлатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, ирэх даваа гарагт буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийхээр болсон байна.
Хан уулд доржсүрэн гэж шүүгч л оролцож байгаа даа
Энэ хүнийг зугтаах боломж өгөөд байх юмда
Энэ хүнд Казакстан руу зугтах боломж олгочихлоо доо.
казакруугаа зугтандаа даваа гариг гэхэд Алматы хотод салам алезум гээд сууж байх болуу
Энэ одоо хэн юм, бусдаас илүү эрх дарх эдэлдэг
Бялдууч нар харж ав.
шүүхийн байгууллагад шүүгч нарт өөрчлөлт хийх, шалгалт ёстой
За манай ШҮҮГЧДИЙН аьилга эхэллээ дээ