#ШУУД: МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
- Бүлгийн хуралдаанаар 2 асуудал хэлэлцлээ. 1-рт, цаг үеийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд болон ХЗДХ- ийн сайдын мэдээлэл сонслоо. 2-рт, Эрүүгийн хуулийн энэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүйн байнгын хорооны даргын мэдээлэл сонслоо.
- Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайд нар хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа мэдээлэл сонслоо. Жагсагчид хариуцлага тооцохыг шаардаж буй. Тиймээс дараах 3 шийдвэрийг гаргалаа.
1-рт - Засгийн газрын зүгээс жагсагчидтай уулзах, саналыг нь сонсох, үзэл бодлоо илэрхийлэх нөхцөлийг нь бүрдүүлж, хэлэлцээрт орох
Эрүүгийн хуульд зайлшгүй шаардлагатай байна. Ялын бодлогыг чангаруулах чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ өргөн барьж энэ долоо хоногт хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр албан тушаалтнууд торгуулаад өнгөрдөг тогтолцоог өөрчилнө.
2-рт, Байгалийн баялагийн төрийн өмчийг менежментийг сайжруулахаар 3 хуулийг яаралтай хэлэлцэх нь зөв гэж үзлээ. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компаниудын тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ ондоо багтааж батална.
3-рт, ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, гэрээ хийгддэг байдал сүүлийн 10 гаруй жил үргэлжилж байна. Цаашид эрхзүйн орчинг боловсронгуй болгож, хуулиар Засгийн газар, УИХ шийддэг байхаар хэлэлцсэн.
-







Ганц нүүрсний хулгайтай холбогдсон гэж яриад бна.ЖДҮ,Хөгжлийн банк,Бусал олон сангуудын хөрөнгө мөнгийг та нар бүгд хувааж идсэн.Тиймээс бүгд ялаа эдлээд лайгаа үүрээд төрөөс зайлаарай.
10 гаруй жил нууж хулгай шаасан байна хулгай хүн хэлмэгдүүлгээ нууцад оруулдаг новшийг хүн сүгнүүд шүү хамгаалаад сууж байхын харахаас дургүй хүрж өөрсөдөө нь нүхээрээ ороосой