#ШУУД: МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна

Хуулзүйн байнгын хорооны дарга Л.МӨНХБААТАР:

-  Бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцлээ. Хуулиар авлига, албан тушаалын хэрэгт  ял шийтгэлийг бодлогыг чангатна. Тухайлбал, 

 - Авлигын хэрэгт холбогдсон хүнд өршөөл үзүүлэхгүй байх,

- Торгох болон зорчих эрхийг нь хязгаарладаг байсан ялыг нь хасаж, их хэмжээний хохирол учруулсан бол 2-8 жил хүртэл хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулсан. 

- Нийтийн албан тушаалтан хахуул авбал нийтийн албанд ажиллах эрхийг 5-8 жилээр хасаж, 5-12 хүртэлх жилээр хорих ялаар шийтгэнэ. Дээрх гэмт хэргийг улстөрд нөлөө бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албан тушаал хаших эрхийг нь 20 жил, 8-20 жил хүртэлх ялаар шийтгэхээр өөрчлөлт оруулсан.