БОЯЖЯ-наас иргэдийн орц, гарц болон зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн хааж буй зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгах, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж байгаа билээ. 

Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Залаатын амны нийтийн эзэмшлийн зам талбай хашсан хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулан ажиллажээ. Тус газраас 2023 оны 1 дүгээр  улиралд Богдхан уулын хязгаарлалтын бүст байгаа стандартын бус хашаа хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжлүүлэн хийгдэх аж. 


Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц гарц хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайс зэргийг албадан буулгах эхэлжээ.

 Хамгаалалтын захиргааны албан хаагчид болон Налайх дүүргийн ЗДТГ-ын холбогдох алба хэлтсийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж 38 нэгж талбайн 195.8 га газрыг чөлөөлсөн байна.