Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч амралтын өдрүүдэд эрүүл мэндийн гэх шалтгаанаар Монгол Улсын хилээр гарч явсан гэдэг мэдээлэлтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд:
- Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгад хилийн хориг тавиагүй, яллагдагчаар татаагүй болохыг мэдэгдэж байна.
- Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.
Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.
Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна.








hud hud shaaj bgaa yum dandaa l shaadag sh dee
Энэ хүмүүс Яаран сандран мэдэгдэл хийх юм.буруу зөвий нь шүүх аяндаа тогтоогоод хар цагаан нь ялгарна.хүлээцтэй л баймаар юм.намууд нь ч төлөвшдөгүй.ямар янзын цаг.төр вэ
hogiin hulaichid Ymar ajil bdiin
Хүрэлбаатар зугтсан гэсэн хэрэв нэр төрд халдсан бол шүүхэд өг
тхх