Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны статистик мэдээллээс харахад 2019- 2022 онд Монгол Улсаас БНХАУ, Их Британи, Сингапур, БНСУ, ОХУ, ХБНГУ, Хонгконг, Испани зэрэг улс орнууд руу Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган зэрэг боомтуудаар чулуун нүүрс экспортоор гаргасан байна.

Нүүрсний экспортын 2019-2022 оны эхний 9 сарын статистик мэдээлэлд БНХАУ руу гаргасан нүүрсний нийт экспортод эзлэх жингийн хувь 92.1-98.2, үнийн дүнгээр 90.8-98.0 хувь бол үлдэх хувь дээр дурьдсан улс орнуудад ногдож байна.

Эдгээр улс орнууд руу хийгдэж буй нүүрсний экспорт БНХАУ-аар дамжин хийгддэг ба

2019 онд нийт 36.4 сая тонн экспортлосноос 35.7 сая тонн,

2020 онд нийт 28.6 сая тонн экспортлосноос 27.2 сая тонн,

2021 онд 15.7 сая тонн экспортлосноос 14.5 сая тонн,

2022 оны эхний 9 сард нийт 19 сая тонн экспортлосноос 17.5 сая тонн нь тус тус БНХАУ руу хийгдсэн цэвэр экспорт байна.