ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат:

- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбай дээрх жагсаал цуглаан 19 дэх өдрөө үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагаас дээрх хугацаанд хэв журам сахиулж ажиллалаа. Жагсаал цуглаанд оролцогчид олон хоног гадаа хоносон тулд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй тул эмнэлгийн байгууллагууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллалаа. 

- Өнөөдөр буюу Хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулахтай зэрэгцээд нэр бүхий 30 иргэн Төрийн баруун хаалга дээр тодорхой шаардлага тавьж, нүцгэлсэн.  Тэдгээр иргэдэд эрүүл мэндэд нь эрсдэл учруулах байх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах талаар зөвлөмж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан. Иймээс тэдгээр иргэдийн амь насыг хамгаалах, эмч эрүүл мэндийн ажилтнуудын албан үүргийн гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах зорилгоор цагдаагийн байгууллага ажилласан. 

-  Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвөөс суулт зарлаж байсан жагсагчдын эрүүл мэнд, амь настай холбоотой нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн. Энэ үйл ажиллагаанд хамтран ажиллах хүсэлтийн дагуу  18 цаг 30 минутад суулт зарлсан 16 иргэнийг Гэмтлийн эмнэлэгт, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт хүлээлгэн өгч, эмчилгээ, шинжилгээ үйлчилгээнд хамруулж байна.

- Суулт зарлаж байсан иргэдийн эд хэрэглэлийг 3 автомашинаар цагдаагийн ерөнхий газрын агуулахад хүргэсэн.  Дээрх ажиллагаатай холбоотойгоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй. 

-