ШУУД: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын Эрээний хил нээгдэх тухай болон боомтуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

Х.НЯМБААТАР:

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар Боомтын асуудал эрхэлсэн сайдын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгүүлэх шийдвэр гарсан.

Энэ дагуу Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Боомтын асуудал хариуцсан дарга тэргүүтэй албаны хүмүүстэй хоёр орны боомтын үйл ажиллагаа зэрэг олон асуудлаар цахим уулзалт хийж, санал солилцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: БНХАУ-ын Онцгой комисс 144 дүгээр шийдвэр гаргаж, 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигч тээврийн боомтуудыг шат дараатай нээх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Замын үүд-Эрээний боомтыг 8-ны өдөр нээх, эсэх нь хоёр талын бэлтгэл хангасан байдлаас хамаарах юм.

Эхний ээлжид бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр хоёр тал бэлтгэл хангаж байна. Үүний дараа Шивээхүрэн-Сэхээ, Ханги мандал, Бичигт зэрэг боомтуудын зорчигчийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаагаа ӨМӨЗО-ы албаныхан хэллээ.