#Шууд: АН-ын гишүүд мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн 24-нд ҮБХ-ны ээлжит хуралдаанаар бүтцийн өөрчлөлт хийж, МҮАН Ардчилсан намтай нэгдэх үйл ажиллагааг батламжилжээ. Мөн Хяналтын Засгийн газар байгуулж, тэргүүнээр Ерөнхий сайд асан М.Энхсайхан ажиллахаар томилсон байна.
М.ЭНХСАЙХАН:
- Саяхан болсон АН-ын ҮБХ-ны хурлаар улстөрийн шинэ, сонирхолтой бүтцийг байгуулсан. Хяналтын Засгийн газар буюу Улстөрийн зөвлөлийг бий болгож, тэргүүнээр намайг томилсон. Энэ улстөрийн хэлбэр дэлхийн 30 гаруй оронд хэрэгждэг. Гол зорилго нь одоогийн үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх юм. Сөрөг хүчин болохын хувьд Ардчилсан нам Монголд ийм бүтцийн байгууллагыг анх удаа үүсгэн байгуулж байна. Эрх баригч намын үйл ажиллагааг ард түмний зүгээс илүү хяналттай болгоход чухал ач холбогдолтой гэж бодож байна гэлээ. Аливаа асуудалд өөр хувилбар байдгийг харуулна.
-
АН болвоос ард түмэн бол “гуйлгачин хүн сүрэг” гэдэг юм чинь саналын тухайд ярих юмгүй, АН засаглавал натогийн бааз болж украйны араас орно шүү!!!!!
АН-ын дарга Баттулга нь биздээ ?! Энэ хун намаа элчингийн албаар солиод байсан санагдах юм ккк