#ШУУД: Б.Тэлмүүн: Дансны гүйлгээнээс татвар авна гэдэг худал мэдээлэл! Зөвхөн цалин хөдөлмөрийн хөлсний орлогод татвар ногдуулна…

Б.ТЭЛМҮҮН: 

-  Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийт олсон орлогоосоо зардлаа хасаад ашгаасаа 10 хувийн татвар төлдөг. Олон нийтийн дунд дансны гүйлгээнээс татвар авна гэх мэдээлэл ор үндэслэлгүй ташаа мэдээлэл.  Дансны гүйлгээнээс татвар авдаг жишиг монголд байтугай дэлхийд байхгүй. 

- Сангийн яаманд зарим ченж болон зах худалдааны төвүүдийг татвар төлөхгүй байгаа талаар гомдол ирүүлдэг: ТЕГ хяналт, шалгалт хийх, эрсдэл тооцоолохтой холбоотойгоор банк, бүртгэл, гаалиас мэдээлэл авч, эрсдэлийн судалгаа хийдэг.  Үүнд тодорхой хэмжээний дансы мэдээлэл авах тохиолдол бий. Дансны гүйлгээ тутмыг орлого гэж үзээд татвар авдаг тогтолцоо хаана ч байхгүй. 

- Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах шууд бус орлогод татвар ногдуулна. 

- 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэд 15 хувийн татвар төлнө. Ингэхдээ 10 сая төгрөгөөс илүү гарсан орлого дээр нь 15 хувийг тооцно. Энэ бол олон улсад байдаг тогтолцоо. Нийт цалингийн орлоготой 99,9 хувьд нь нөлөөлөхгүй.