УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ сарын 6-ны өдөр саатуулсан ч сулласан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл түүний цагдан хорих шүүх хурал өнөөдөр болж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.
Хууль хяналтын байгууллага С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос долоон тэрбум төгрөг бэлнээр, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан гэх.
Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна" хэмээн мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!