“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл өгч байна
САНЧИР:
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажил 16-ны өдөр дуусгавар болсон. Бүртгэлийн ажлыг зохицуулах дэд ажлын хэсэг 17-20-ны хооронд ажиллалаа. Нийт давхардсан тоогоор 3544, давхардаагүй тоогоор 2955 хүн нээлттэй ажлын байранд бүртгүүлснээс 2407 хүний материал шаардлага хангасан байна.
Ахлах менежер - 234
Менежер - 345
Гүйцэтгэх албан тушаалд - 1828 тус тус шаардлага хангаад байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!