Ардчилсан Намын гишүүд өчигдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар зохион байгуулсан байна. Нийт санал өгсөн гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн, тус намын Үндэсний Бодлогын Хорооны дарга Д.Ганбатыг намын даргаар сонгожээ. 

Д.Ганбатад АН-ын 143.421 гишүүнээс 79.489 гишүүн саналаа өгч, 22.000 мянган гишүүний санал буюу 2022.34 оноогоор ялалт байгуулсан байна.

Намын даргыг ёсчлон батлах тухай тогтоолыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд нийт гишүүдэд уншиж танилцуулж, санал хурааснаар Ардчилсан намын шинэ даргаар Д.Ганбатыг албан ёсоор батламжилжээ.

Ардчилсан намын дарга Д.Ганбатыг хуульд заасан үндэслэлийн дагуу Улсын Дээд Шүүх болон бусад холбогдох байгууллагад бүртгүүлэхийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувдад даалгасан байна.