МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын Их хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тус байгууллага Их хурлаараа Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх нэрээ  Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо хэмээн сольсон бөгөөд яг одоо тэргүүнээ сонгож байна. 

Тус холбооны Ерөнхийлөгчид Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн юм.

Харин заалнаас  Хөвсгөл, Дорнод аймгийн төлөөлөгчид заалнаас нэр дэвшүүлжээ. Тэрбээр нэр дэвшихгүйгээ мэдэгдэж, нэрээ татжээ. Улмаар СЦМЭХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн сайд Х.Булгантуяа сонгогдсон байна.