УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь олны анхаарал татаад байна. Түүнийг яагаад ийм шийдвэр гаргасан талаар олны дунд хэлэлцүүлэг өрнөж эхэлжээ. Тэрбээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга. АТГ-аас саяхан түүнийг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы хамтаар нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татсан юм.
Яагаад – 1: Яллагдагчаар татагдсан нь
- Засгийн газар нүүрсний хулгайтайгаа тэмцэх “аян” өрнүүлж, тус хэрэгт ангийнх нь хэд хэдэн гишүүн өртөөд байгаагийн нэг нь Ж.Мөнхбат. Хамгийн сүүлд гэхэд л түүний хамаарал бүхий хүмүүс, объектод нэгжлэг хийсэн. Түүнийг ЗГХЭГ-ын дарга байхдаа БНХАУ-ын аж ахуйн нэгжид таван сая тонн нүүрс худалдахаар тохиролцсон гэх дуулианд холбогдсон ч тэгсхийгээд мартагдсан үйлдлийг нь “нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд дахин нягтлахаар болсон гэдэг. Энэ талаар өөрөөс нь тодруулахад “Нүүрстэй холбоотой асуудлаар хууль зөрчсөн бол шалгуулахад бэлэн байгаа. Өнөөдрийн байдлаар намайг шалгаж, дуудаагүй. Туслахыг минь дуудаж, тодруулга авсан юм билээ. Би нэг л зүйлийг ам бардам хэлье. Нүүрсний хулгайтай холбоотой нэг ч асуудал байхгүй. Нүүрсний асуудлаар шалгуулахад бэлэн” гэх тайлбарыг өгч байсан билээ.
Яагаад -2: Тохиролцоо хийсэн үү...
- Хэрэв үнэхээр бүх зүйл чинь цэвэр бол шалгуулчих. Энэ үгийг Засгийн газар болон намын удирдлагуудаас нүүрсний хэрэг болоод бусад хууль бус асуудалд холбогдсон гишүүддээ дайж буй. Хууль хяналтын байгууллагадаа итгээд шалгуултал өөр нэг “Но” нь гарч ирэх өндөр магадлалтай тул улстөрчид тэр бүр зоригтойгоор шалгуулж чаддаггүй. Тэр дундаа хууль хяналтынхан туслах хийгээд ойр дотны хэн нэгнийг нь хардаж, шалгаж байгаа тохиолдолд Ж.Мөнхбат ял авах эсэх нь 50/50 хувь. Тиймээс шийр заан шалгуулах хүсэлт гаргасан нь цаанаа тохироотой байж мэднэ. Харин ямар тохироо хийсэн нь цаг хугацаа харуулах биз.
Яагаад -3: Мартагнуулах тактик
- Улстөрчид нэлээн заль мэх ихтэй улс. Асуудал өрнөж эхэлмэгц улстөрөөс хөндийрч, өөрийгөө мартагнуулах тактикийг чадамгай хийдэг. У.Хүрэлсүх хүртэл энэ тактикыг ашиглаж улстөрд эргэн ирэлт хийж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон удаатай. Ж.Мөнхбат яг энэ замаар явах нь. Тэрбээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх шалтгаанаа “Ээжийгээ эмчлүүлэх шаардлага үүссэн” гэх. Өөрөөр хэлбэл гадаадад удаан хугацаагаар байх шаардлагатай байна гэв. Монголчууд мартамхай, хууль шүүхийнхэн нь хэрэг дарах сонирхолтой. Өөрөөр хэлбэл, олны анхаарлаас хэр хол байна, төдий чинээ хууль шүүхийн байгууллагынхан төдий чинээгээр хэргийг нууцалж, ханцуй дотроо шийдэх магадлал өндөр. Тиймээс улстөрчдөд өөрийгөө мартуулах тактик асар их ашигтай.
Яагаад 4: МАН-ын хүсэл, хясал ба ҮХНӨ
- Өнөөгийн эрх баригчдад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сонирхол их байгаа ч улстөр хийгээд сошиалаа дийлж чадахгүй байгаа нь тэдэнд зовлон болж байгаа нь бодит үнэн. Аль нэг хоёр жилийн өмнөөс л бэлтгэлээ базааж, улс төрийн намуудтай хамтарсан тэд энэхүү ажлаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртаа даатгаж, одоогоор нийт найман агуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар чичирч буй. Яг энэ эгзэгтэй үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ татгалзсан нь асуудлыг өөр тийш эргүүлж мэдэх. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудал УИХ-д орлоо гэхэд хамгийн түрүүнд ТББХ –оор хэлэлцэгдэнэ. Хэдийгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд УИХ-ын гишүүдийн ирц дээр дөрөвний гурав гэж заасан нь нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх хийгээд шийдвэрлэхэд хууль эрхзүйн талаас хаалт болохгүй ч эрсдэл үүсгэж байгаа нь тодорхой юм.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ
- 11.3.1.Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/ -аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ;
- 18.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэй бол, нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүйн ирцтэй бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ.
-
Чуулган завсарлахыг хүлээж байгаад өргөдлөө өгдөг нь ямар учиртайм Одоо тэр муу настай ээжээрээ халхавч хийгээд оргон зайлах вий дээ
Жангаа ид