УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "80 дугаар микрофон" нэвтрүүлэгт оролцож, тодорхой сэдвүүдийн хүрээнд ярилцжээ. Түүний ярилцлагыг ТОВЧЛОЛ болгон хүргэж байна. 

 

Тэрбээр шуугиан дагуулаад буй Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар зөвхөн хувийн хэвшил рүү дайрч, Төрийн өмчит компаниудын авсан 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг хэн ч сөхөхгүй орхигдуулснаар үүнийг төрөөс төлөх дээрээ тулсан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа бусдад давуу эрх үүсгэж, зээл олгосон худал мэдээллүүдэд өөрийн зүгээс тодорхой тайлбар өгчээ. 

 Г.АМАРТҮВШИН: 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН БАНК НЬ ХУВЬ ИРГЭДЭЭС ХАДГАЛАМЖ ТАТАХГҮЙ, ДАНС НЭЭХГҮЙ, ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХГҮЙ, ЦАЛИН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ

- УИХ-ын 2022 оны намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг эцэслэн баталсан. Гаднаас бага хүүтэй төрөлжсөн банк оруулж ирэх нь Монгол улсын засгийн газрын нуруун дээрх ачааллыг бууруулж, дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй АНН-үүдийн боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

- Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь хувь иргэдээс хадгаламж татахгүй, данс нээхгүй, төлбөр тооцоо хийхгүй, цалин тэтгэврийн зээл олгохгүй. Зөвхөн том төсөл, том АНН-үүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж, эдийн засагт шаардлагатай томоохон төслүүдэд хөрөнгө оруулах юм.


ТӨРӨӨС ОЛГОДОГ 1600 ОРЧИМ ЗӨВШӨӨРЛИЙГ ТАВ ДАХИН БУЮУ 360 БОЛГОЖ БАГАСГАСАН

- "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн нэмэлт, өөрчлөлт нь товчхондоо төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог бууруулж, зөвшөөрөл авах үйл явцыг хялбаршуулж цахимжуулах замаар бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, төрийн албаны үйлчилгээний хүнд суртал, авлига хээл хахуулийг бууруулах зорилготой юм.

- Төрөөс олгодог 1600 орчим зөвшөөрлийг тав дахин буюу 360 болгож багасгасан бөгөөд зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 23 өдөрт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэхээр зохицуулсан.


 ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь улс даяараа шигдчихээд байгаа намгаас гарахад үр нөлөөтэй байх болно. Томоохон намууд төрийн эрхийг ээлжлэн барих бус жижиг намууд, бие даан нэр дэвшигчид ч УИХ-д суудал, ард иргэдийг төлөөлөх боломж бүрдэнэ. 


КАЗИНОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛСНААР ЖУУЛЧДЫГ ИХЭЭР ТАТАЖ, ГАДНЫ МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛНЭ

- Миний бие Казиногийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Залуус гадны онлайн бооцоот уралдаан, тоглоом тоглож, сар бүр олон тэрбум төгрөг гадагшаа урсаж байна. Казиногийн тухай хуулийг баталснаар тэр хэмжээний мөнгийг улсдаа үлдээх боломж бүрдэх төдийгүй гадаад улс орнуудаас жуулчид ихээр татаж, гадны мөнгөний урсгалыг татан төвлөрүүлнэ. Хуулийн заалтуудыг тодорхой нарийн гаргаж өгөх бөгөөд үйлчлүүлэгч бүрийн ирж буй давтамж, зарцуулж буй мөнгөн дүнг хянаж, мөнгө угаалт, гэмт хэргийн зөрчил гарахаас сэргийлнэ.

МИНИЙ ХУВЬД ДУР МЭДЭН ЗЭЭЛ ОЛГОСОН УДАА БАЙХГҮЙ

- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа бусдад давуу эрх олгон зээл өгсөн гэх худал мэдээлэл сошиалд хөвөрч байна. Миний хувьд дур мэдэн зээл олгосон удаа байхгүй.

  • “Вертекс Майнинг Партнерс” компани нь хангалттай хэмжээний барьцаа хөрөнгөтэй байсан бөгөөд 70 тэрбумын барьцаатайгаар 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
  •  Хөгжлийн банк нь экспортыг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой. Вертекс Майнинг Партнерс компани нь уурхай дээр хөрс хуулалт хийж үйл ажиллагаа явуулдаг. Тус компани үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө дандаа гадны тэр дундаа Хятад компаниуд Монголд хөрс хуулалт хийдэг байсан. Үндэсний компаниудаа дэмжиж, улсынхаа баялгийг экспортолж буй бүтээн байгуулалтад оролцуул гэх засгийн газрын бодлоготой Вертекс Майнинг Партнерсийн үйл ажиллагаа нийцсэн.
  • “Вертекс Майнинг Партнерс” компани нь зээлээ хугацаанаас нь өмнө 10 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хамт төлж барагдуулсан.

 

“ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕРС” КОМПАНИД ОЛГОГДСОН ЗЭЭЛИЙГ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ДҮГНЭСЭН

- “Вертекс Майнинг Партнерс” компанийн зээл нэг сарын хугацаанд судлагдаж олгогдоогүй. 4-5 сар судлагдаж байгаад 2020 онд олгогдсон зээл. Тус компанид олгогдсон зээлийг эрсдэлтэй гэж дүгнэсэн. Гэхдээ эрсдэлгүй зээл гэж байдаггүй.

 - 2019 онд Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Засгийн газрын хурал дээр Хөгжлийн банкны нөхцөл байдлыг танилцуулж, олгогдсон зээлийн 40-50 хувь нь төлөгдөхгүй байна, барьцаагүй олгогдсон зээлүүд ч байна гэдэг мэдээллийг өгч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар хэлж байсан. Миний удирдлага дор анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүгэл үлээсэн. Гэвч тэр үед хангалттай олны анхааралд орж чадаагүй, массыг хамарч энэ хэмжээнд хүрээгүй.


ХӨГЖЛИЙН БАНКНААС ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН АВСАН 800 ОРЧИМ ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙГ ХЭН Ч ДУРСДАГГҮЙ, АСУУЖ СУРАГЛАДАГГҮЙ

- Хувийн хэвшлүүд зээлийн эргэн төлөлтөө хийж, их наяд төгрөгийг Хөгжлийн банкинд төвлөрүүлээд байна. Харин Төрийн өмчит компаниудын авсан 800 орчим тэрбумын зээлийг хэн ч дурсдаггүй, асууж сурагладаггүй. Эгийн голын цахилгаан станц барих төслийн зээл гэхэд ямар ч барьцаа байхгүй, олгогдсон зээл нь төсөл дээр ажиллаж буй 20 орчим хүний цалин, оффис түрээсэнд зарцуулагдаж байсан. Энэ бол Хөгжлийн банкны үйл ажиллагаа биш, төсвөөс санхүүжүүлэх ёстой ажил. Одоо Төрийн өмчит компаниудын