Засгийн газар ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр ХНХ-ийн сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх, дараагийн сайд томилох эсэх талаар асуусан сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүн болон Сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ. Чуулган эхлэхээр хүсэлтийг танилцуулна. 2019 оны ҮХЭӨ-өөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөхдөө Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах заалт шинээр орсон. Одоогоор танилцуулах бичиг очсон байгаа. Энэ үеэр дараагийн томилгооны асуудал яригдана гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!