#ШУУД: УИХ-ын гишүүн Н.Энхбаяр хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсголын үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулсан бол гурав дахь удаагийн сонсгол энэ сарын 17-нд эхлэх гэж байна.

Тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор 2542  төсөл хөтөлбөрийн  1.6 их наядын төгрөгийн төслийг ярилцах аж. Ингэхдээ  сонсголын хүрээнд 210 хүн, албан тушаалтныг гэрчээр дуудахаар болжээ. Тодруулбал, 

- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

- Ерөнхийлөгч асан Х.Баттулга

- Сангийн сайд асан С.Баярцогт

- Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар

- MCS группын Ерөнхийлөгч Ж.Оджаргал

- Таванбогд трейд группын Ерөнхийлөгч Баатарсайхан Ц.Таванбогд

- Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан

- УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан

- УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг

- УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, түүний охин Б.Жаргалан

- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл,

- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудахаар болжээ. 

- Одоогийн байдлаар 2 хянан шалгагч, 7 шинжээч ажиллаж байна. Улс төрд нөлөө бүхий этгээдтэй хамаарал бүхий этгээд байсан тул хоёр шинжээчийг сольсон. 7 шинжээчийн 3 нь банк санхүүгийн байгууллага, 3 нь үндэсний аудитын байгууллагаас томилогдон ажиллаж байна. 

- Шүүх гэм буруугийн асуудал ярих бол УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол ард түмний мэдэх эрхийг хангах үүднээс зохион байгуулагдаж байгаа.