Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр лхагва гарагт тохиож буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. 

Өглөөний 08 цагт эхэлсэн хуралдаан үргэлжилсээр байна. 
Өнөөдөр:
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
- Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам,
- Эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношлогооны явц, түүний мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 17 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.