Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат өнгөрөгч долоо хоногт Төрийн ордонд болж өндөрлөсөн. Сонсголын сүүлийн өдөр ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр ХБ-наас зээл авсан 8.2 тэрбум төгрөгийн зээл авсан "Грийн Сити Гарден" ХХК-ийн зээлийн мэдээллийг танилцуулсан юм. Эл компани нь өвлийн хүлэмж байгуулах төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкаас 8.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
"Грийн Сити Гарден" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Д.Баясгалан бөгөөд Гүйцэтгэх захирал Ж.Эрхэмбаяр нь ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ах аж. Зээлийн нийт санхүүжилтээс 2.5 тэрбум төгрөгийг хадгаламжийн дансанд байршуулсан нь зээлийн гэрээнд заасан зориулалтыг зөрчсөн гэж шинжээч үзсэн юм.
Ингэж худлаа сэвж яадаг байнаа!!!
Ха ха намын тавиул суганы үс болж амьдрах гэж ядсан новшнууд олон болж
Ene bas haanaas garch irsen ork be
Товч.мн мэдээллийн эх сурвалжаа нягталж, нийтэд үнэн зөв мэдээлэл түгээх үүрэгтэй байх. Хэрэв буруу мэдээлэл тараавал хариуцлага тооцох хуультай байх шүү.
гоё биш гэж үүүүү??????
Бас нэг зальтан дэд сайд болжээ.