Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. 

Х.НЯМБААТАР:

- Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг өглөө. 

1-рт, "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн дотоодоос санхүүжилт авч буй,  гадаадад ашиглаж буй дансыг нь хаах, царцаах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө. АТГ-т шалгагдаж байхдаа оргон зайлсан хүний тоо 18 болсон. Бусад хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлсан хүн 100 гаруй бий. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүднээс гадаадад ашиглаж буй дансыг царцаах чиглэл өгсөн. Өмнө нь дээрх мөрдөгчийн санал, прокурорын байгууллагын саналыг үндэслэж дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчин төгөлбөр бус болгож, дэлхийн улс орнуудын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад мэдээллийг хүргэсэн. Энэ удаа тухайн хүмүүсийн санхүүжилтыг царцаах арга хэмжээг авч эхэлж байна.