Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

 

Х.НЯМБААТАР:

- Хувийн хэвшлийг дэмжих, төрийн дарамтаас гаргах төрийн бодлогыг Төрийн албан тушаалтан эс үйлдэл үзүүлж, аж ахуй үйл ажиллагаанд саад учруулж буй үйлдлийг Эрүүгийн хуульд тодотгож оруулахаар хуулийн төслийг боловсруулахаар боллоо. Эрүүгийн хуулийн 22,1-т албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг хориглосон байгаа ч илүү хувийн секторыг нь тодотгон оруулна. 

- Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авах таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг нэмэгдүүлэхээр боллоо. Шаардлагагүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээ авах байх үүднээс зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг оруулахаар бэлдэж байна. 

- Улсын хэмжээнд 1000 гаруй хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Улаанбаатарт 600 гаруй хөдөө орон нутагт 400 гаруй байна. Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг оруулснаар энэ тоо эрс буурна.

- Хорих ангиудад нийт 4350 хүн ял эдэлж байна. Өмнөх онуудад энэ тоо 7000 -с дээш байдаг байсан. Зорчих эрхийг хязгаарлах ялтай 1400 гаруй хүн байна. Тиймээс цаашид заавалд цагдан хорино гэх хуучин арга барилаасаа сална. 

- Гадаад улсын нутаг дэвсгэр дээр мөрдөн байцаалт явуулах боломж тун хомс. Цагдаагийн байгууллагаас 3 удаа ийм ажиллагааг хэрэгжүүлж байсан. Өмнө нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц Европын орноос нэг иргэнийг албан авчрахдаа хэд хэдэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Герман улсад саатуулж, хорьж байсан удаатай. Тиймээс  эдийн засгийн болон бусад хуульд заасан арга хэрэгслийг хэрэглэж байна.