ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Зуны цагийн хуваарьт шилжих тогтоолын төсөл"-д санал авахаар холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэхээр товлоод байсан ч долоо хоногоор хойшлуулсан. Учир нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө Засгийн газрын хуралд оролцож байж уг асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Гэвч уг саналыг зарим яам эсэргүүцэж буй. Тодруулбал БШУЯ дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн.
БШУ-ы сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
- Яамдууд энэ санал асуулгад гарч болох эрсдэл болон давуу талыг сайтар тооцож байж санал өгч, нэгдсэн шийдвэрт хүрэх хэрэгтэй гэж бодож байна. Цагийн тооллыг шилжүүлэх тухайд эдийн засгийн агуулгаар нь Сангийн яам дэмжсэн байр суурь илэрхийлсэн. Харин Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурагчдад ирэх ачаалал зэргийг харгалзаж сайдын хувьд эсэргүүцэж байгаа" гэсэн юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр уг саналынхаа талаар тайлбар хийлээ.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Зуны цагийн хуваарьт шилжих асуудал дээр иргэдийн зарим нь сөрөг нөлөөтэй гэж эсэргүүцэж байна. Сурагчдын амралт эхэлж байгаа энэ цаг үед нэг цагийн зөрүүг 7 хоногийн хугацаанд зохицуулах бүрэн боломжтой. Олон улсын жишгийг авч үзвэл дэлхийд сурлагын түвшингээрээ эхний 20-т явдаг улсын 19 нь зуны болон өвлийн цагийн хуваарьт шилждэг байх жишээний. Нөгөө талаар эдийн засгийн хувьд урт хугацаандаа ашигтай. Тухайлбал эрчим хүчний салбарт 2 хувийн хэмнэлттэй гэсэн судалгаа бий. Хэрэв энэ 2 хувийн өөрчлөлт урт хугацаандаа ямар бодитой эдийн засгийн үр ашигтай вэ гэдгийг тооцох хэрэгтэй. ОХУ – Украины дайнаас үүдэж баруун Европт гэхэд л иргэд эрчим хүчний хэмнэлтийг амьдралынхаа хэв маягт оруулж байна гэлээ.
Цаг урагшлуулах өглөөний ажил албыг 8 цагаас эхлүүлэх 2-т ялгаа байна уу. Уг нь яг адил баймаар юм.
Болио боль цагаар бүү оролд
монгол маань 4 уриалтай өвөл нь урт хүйтэн байдаг хавар нь хүйтэн хавсрагтай бусад улсын цаг агаартай харьцуулашгүй хэрэв цаг ургашлуулах бол 5 сараас эхлэж 9 р сарын 1 нд дуусгах хэрэгтэй
Зөв ярьж байнаа.1цагаар шилжүүлж байгаа нь бага байна.2цагаар ч урагшлуулсан болно шүү.Ямар ч физиологи .биологиин өөрчлөлт байхгүй. Худлаа залхуурсан юмс эсэргүүцээд байх юм баталаач.
Өглөө7д босдог хүүхэд 6д босно гээд эргүүтээд байх юм. Хар мал минь тэнэг солонгос кино, гар утсаа ухаад унтахгүй эргүүтээд байхаар унтдаг цагаас нь 1 цагийн өмнө унтуулаад болоо юм биш үү тэнэг эргүүнүүд ээ? Унтахаас өөр ид шидгүй Лаларуудаа. Та нарын явах юмсан гээд үхэх гээд бдаг Солонгос т чинь 5-6 цагийн хоорорнд ажил эхэлдэг биз дээ хар малаа
АМАРБАЯСГАЛААН чамд хүүхэд байдаггүй юмуу.
АМАРБАЯСГАЛААН болиочдээ Наад цаг уригшлуулахыг чинь хичнээн удаа хийж үзээд тохиромжгүй болоод больсон юм. Хүн унтдаг цагтаа унтаад босдог цагтаа л босдог юм. хүнийг 1 цагийн өмнө унтуулаад 1 цагийн өмнө босгож болдоггүй юм.
Цаг урагшлуулахад дэмий өглөө 7 хичээлдээ явдаг хүүхэд чинь 6 явах болно хүүхдийн унтаж амрах цаг багасгана эрүүл мэндэд маш их нөлөөлнө
Төвөг төвөг. Шал дэмий юм шүү . Аавынхаа сахалаар оролдсонтой адил болдоггүй юм